МОНГОЛД

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

  • Өнөөдрийн мэргэн үгс

    Цагаа олсон юм бvр тустай. Цагаа олоогvй сайн юм хvртэл хортой
    x    x   x
    Маргааш гэж хойш тавьсан үйлс болгон мөхдөг

    x   x   x
    Их юм амжуулах арга бол цөөн юм хийх явдал юм
    x   x   x

  • Өнөөдрийн этгээд үгс

    Баг болж ажиллахын давуу тал гэвэл бурууг хэн нэгэн рvv тvлхэж болно”

    Ажлыг ёсоор нь хийх хугацаа олддоггvй мөртөө дахиж хийх хугацаа олдоод байдаг

  • Өнөөдрийн онигоо

    Улс төрчид ба олигархууд хэдэн зуун жил идээд барахгүй хөрөнгө хураасан хэрнээ ханахгүй байгааг бодоход хойт нас гэж байдаг бололтой

    x            x           x

    Эхнэр:
    – Чи надтай танилцаад гуравхан хоногийн дараа сууя барья гэсэн. Гэтэл одоо ганц машин сонгох гэж бvтэн гурван сар дvлэгнэлээ.
    Нөхөр:
    – Иш хонгор минь, машин авна гэдэг тоглоом биш!

  • Өнөөдрийн ашиглаж болох мэдээлэл

    Хэрвээ таны гар утасны цэнэг маш бага болж, түргэн цэнэглэх шаардлагатай бол Flight mode горимд тавих хэрэгтэй

  • Advertisements

Posts Tagged ‘Их Монгол’

1246.11.03-11. Монголын их хаан Гүюг энэ өдрүүдэд намрын ордон бүхий газраа монгол бичгээр үйлдэж дараа нь перс хэлэнд хөрвүүлэн Ромын папад илгээсэн төрийн бичиг

Posted by Бид on 1246

“Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг. Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Караль хэмээх газар хурилдай хийж ахуйд танай элч томилон гуйчилбай! Гуйчиллыг чинь илчээс чинь сонсвой! Тар нар хэрвээ өөрийн хэлсэн үгэндээ суух болбоос шашны их хаан чи биеэр ирж, бидэн лүгээ учрах хэрэгтэй. Бид нар та нарт засагт дурдсан зарлиг бүхнийг сонсогосугай. Бас надад сайн ёсыг хүлээлгэх нь сайн явдал хэмээн та нарт хэлэв.

Та нар элч томилон ийн гуйчлуулсан нь сэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгохгүй байна. Бас та нар элч томилж “Та нар бүх мажар ба христосын мөргөлтний орныг эзлэв” хэмээн надад хэлэв. Эдгээр үгийг чинь бид үл ойлгоно. Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэр хоёр орныг тэнгэрийн бошгыг дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг үл дагав. Чиний өгүүлж буй тэдгээр хүмүүс их чуулган чуулж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийн алсан. Тиймээс мөнх тэнгэрийн хүчин дор тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошго ба түүний хүчээр аварсан болой. Түүнээс энгийн ард иргэдийг хэрхэн барьж хорих билээ. Чи өгүүлсэн биш үү. “Би бол христосын мөргөлтөн. Би дээд тэнгэрийг хайрламой. Би нүглийг жигшинэ” гэж. Гэтэл дээд тэнгэр чинь ял нүгэл хийсэн атал бас энэрэх сэтгэлийг өвөрлөмой хэмээснийг чи мэдэх үү. чи ийм үгийг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних билээ. Наран мандах орноос наран жаргах орон хүртлэх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин намайг ивээмой. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үлдэж үл болно. Одоо та нар “Бид болбоос таны харъяат албат, аливаа эд хөрөнгийг дуртай өргөмүй” хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чи харъяат ван нараа дагуулан, нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбоос бид сая та нарыг нэр дагажээ хэмээн үзмой. Та нар хэрэв тэнгэрийн бошгыг үл даган, зарлигийг эсэргүүцвээс даруй дасан болмуй. Тэнгэрийн дурдсан аливаа зарлигийг та нар эрхбиш ухаартугай. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой…”

Advertisements

Posted in 1246 он | Tagged: | Leave a Comment »