МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

Archive for the ‘2008 он’ Category

2008.07.01-ны өдөр. 21.00 цагаас. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл

Posted by Бид on 2008

Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяраас УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдлагуудтай хийсэн Зөвлөлдөх уулзалт 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр болов.

Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр нээж, удирдав.

ХЭЛЭЛЦСЭН НЬ:

Н.ЭНХБАЯР: Бид өнөөдөр үүссэн нөхцөл байдлын талаар та бүхний саналыг сонсъё, эндээс гарах гарц ямар байж болох вэ гэдэг дээр ойлголцъё гэсэн бодолтой. Ингээд та бүхний саналыг сонсъё.

Ц.ЭЛБЭГДОРЖ: За бидний саналыг хүлээж авсан Ерөнхийлөгчид баярлалаа. Бид УИХ-ын дарга, Ерөнхий сайдад бичиг хүргүүлсэн байгаа. Ерөнхийлөгчид мөн бичгээ хүргүүлсэн. Ерөнхийлөгчид мөн бичгээ хүргүүлсэн. Энэ бичиг сая албаны хүмүүс байгаагүй учраас яг тань дээр очоогүй байх гэж бодож байна. Ерөнхийлөгч өө, одоо энэ бичгийг албан ёсоор гардуулж өгье гэж бодож байна. Тэгээд бичгийн агуулга бол нэгдүгээрт, сонгууль булхайтай явагдсан. МАХН-ын зүгээс энэ булхайг толгойлж оролцож хийсэн гэж бид үзэж байгаа. Тийм учраас Сонгуулийн хороодод будлиантай байгаа, хэсэг бүр дээр будлиан гарсан гэж иргэд бүгдээрээ гомдол мэдүүлж байгаа. Хэсэг бүхэн дээр тооллого явуулах ёстой. Хэсэг бүхэн дээр тооллого явуулаад үнэхээр нэг хэсэг дээр нь сонгуулийн дүнд нөлөөлөхөөр байгаа бол сонгуулийг нийтэд нь дахин зарлах ёстой.

Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү.

Read the rest of this entry »

Advertisements

Posted in 2008 он | Leave a Comment »