МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

Archive for the ‘1973 он’ Category

1973.03.10. Дэслэгч А.Баатар 416 удаа “соонс” эргэж монголын дээд амжилт тогтоож байгаа мөч

Posted by Бид on 1973

1973.3.10-нд Армийн аварга шалгаруулах тэмцээний үеээр дэслэгч Баяр Агваанжамцын 416 удаа сонс эргэсэн түүхэн амжилтад одоо хир хэн ч дөхөж очиж чадсангүй. Үүнийг үзэж байсан, БНМАУ-ын БХЯ-ны сайд дэслэгч-генерал Ж. Ёндон “-Наадах чинь хүний хэмжээнээс хэтэрлээ, болиул” гэж хэлсэн гэдэг.

“Баяр-416, Баянжаргал-140, Булган-116, Санжаасүрэн-108” гэсэн бичээс түүний эхнэр, багш Б. Тунгалагт хадгалагдаж буй энэ ховор зургын ард буй. Улзын голын хөндийд өссөн Баяр, Дорнодын Баян-Уулын 10 жил, 1968-1972 онуудад Цэргийн Ерөнхий Дээд Сургуулийг, 1984 онд ЗХУ-ын М.В Фрунзе-ийн нэрэмжит Цэргийн Академийг тус тус дүүргэсэн. Баяр С, хөдөө орон нутагт армийн ангиудад олон жилийн турш зүтгэж байгаад 90-ээд оны эхээр офицеруудыг “хоморголон” тэтгэвэрт гаргахад хар хүн болсон нэгэн. Тэр “тэтгэвэрт” гараад кросс, марафоноор хичээллэж нилээд хэдэн медалийн эзэн болсон.

Эх сурвалж: Алхана Болд

Advertisements

Posted in 1973 он | Leave a Comment »