МОНГОЛД

Өчигдөр. Өнөөдөр. Маргааш

Улаанбаатарын түүхэн төв, дурсгалт барилгууд

Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын XX зууны түүх, соёл, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын билэг тэмдэг болсон нийслэлийн төвийн барилгуудыг ээлж дараалан буулгаж оронд нь шинийг барих үйл явц сүүлийн арав гаруй жилийн турш үргэлжилж байна. Заримыг буулгаагүй ч дур зоргоороо өөрчлөн засварлаж танигдахын аргагүй болголоо. Үүний жишээ бол дөч, тавин мянгат юм. 220, 120 мянгатын орон сууцны хорооллуудын завсар зай болгоныг өндөр барилгаар чигжээд дуусчээ. Сүхбаатарын талбайн эргэн тойронд өндөр барилгуудыг босгож, урагшаа Богдхан уул хүртэлх нээлттэй байсан орон зайг бүрэн халхлав. Ноднингоос нийслэлийн төвд үлдсэн уран барилгын сүүлчийн цогц болох музей, театр, номын сангийн барилгуудад халдаж эхэллээ. Энэ үйл явцыг олон нийтийн зүгээс шүүмжлэн эсэргүүцэж байгаа ч эрх мэдэлтнүүд зогсохгүй байгаа юм.  

Улаанбаатарын түүх баларч байна.  


Нийслэл Улаанбаатар хотын түүхэн дүр төрхийг өөрчилж буулгасан, буулгаж байгаа болон буулгах тухай зарласан болон нурж байгаа түүхийн дурсгал, соёлын өвийн барилга байгууламжийн жагсаалт

Улсын филармони, Нэгдсэн гуравдугаар эмнэлэг, Хүүхдийн номын сан, нэгдүгээр төрөх эмнэлэг, Улсын цирк, Нисэхийн цагаан хаалга, 19-р хорооллын цагаан хаалга, Гоожингийн өндөр, Улсын хэвлэлийн комбинат, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Төв шуудангийн урдах НАХЯ-ны орон сууц, Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сан, Урт цагаан, нийслэлийн Засаг даргын тамгын газар … Сургууль, ялангуяа цэцэрлэг, яслийн барилгууд

2019.12. Улаанбаатар хотын түүх соёлын дурсгалт барилгуудыг буулгаж байгаа 5 шалтгаан

2019.09.13. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дуурь бүжгийн театр, Драмын театр, Төв номын сан … энэ гурван барилгыг гурвууланг нь буулгана ...(Дэлгэрэнгүй)

2019.09.27. Urban хөдөлгөөний форум. Ц.Уянга: (Дэлгэрэнгүй)

2019.11.13. Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг буулгах шийдвэр хэвээр байгаа нь 2020 оны төсвөөс харагдаж байна (Дэлгэрэнгүй)

2020.01.15. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Хэрвээ энэ янз бүрийн эрсдэл тохиолдох юм бол энийг эсэргүүцэж тэмцсэн, олон нийтийг өдөөн турхирсан, өдөөн хатгасан нэр бүхий гэж байгаа, нэрнүүд тодорхой, нэр бүхий нөхдүүд бол хариуцлага хүлээх ёстой… Хэрвээ энэ асуудал гүнзгийрээд даамжраад явбал энэ хүмүүсийн ярьсан хэлснийг нь гаргаж ирж байгаад  би өөрөө энэ хүн ингэж ярьсан гэж… (Дэлгэрэнгүй)


Байгалийн түүхийн музейн барилга

Өнгөрсөн намраас хойш эрх баригчид, юуны өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн шийдвэрээр олон нийтийн эсэргүүцэл, цуглааныг үл тоомсорлон 2019 оны 12-р сарын 6-ны өдөр Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж дуусгасан юм. 

Байгалийн түүхийн музейн барилгыг нураасан өдрийн тэмдэглэл (Дэлгэрэнгүй)


Улсын драмын эрдмийн театрын барилга

Дэлгэрэнгүй


Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга

Дэлгэрэнгүй


Улсын төв номын сангийн барилга

Дэлгэрэнгүй


Сургууль, цэцэрлэгийн барилгууд

1950-иад оноос эхлэн нийслэлийн энд тэнд тухайн үеийн уран барилгын шинэлэг загвартай, эргэн тойрондоо том зай талбайтай цэцэрлэг, сургуулийн барилгуудыг олон тоогоор барьж байгуулсан билээ. Тэдгээрт монголын шинэ үеийн хүүхэд, багачуудын бүхэл бүтэн үе сурч хүмүүжсээр өдий хүрсэн бол сүүлийн хэдхэн жилийн дотор бараг бүгдийг нь ээлж дараалан буулгаад дуусч байна. Үүний нэг жишээ бол Төрийн ордны чанх хойно оршдог 25-р цэцэрлэгийн барилга юм. 

25-р цэцэрлэгийн барилгыг буулгаж дуусчээ […]

37-р цэцэрлэгийн барилга […]

5-р сургуулийн барилга […]

Сургууль цэцэрлэгийн барилгууд


НАХЯ-ны гурван давхар байр

Барилгын хууль, олон журам, дүрмийг зөрчин Төв шуудангийн урд өндөр барилга барилга барьж байгаа “Эко констракшн” ХХК зэргэлдээх НАХЯ-ны гэгдэх байрны орон сууцуудыг нэг нэгээр худалдан авч, улмаар үлдсэн хэдэн айлыг амьдрах аргагүй болгож, улмаар бүгдийг гарган чөлөөлсөн юм. Одоо энэ байрыг буулгаж оронд нь шинэ барилга барих гэж байна. 

НАХЯ-ны гурван давхар байр ба “Эко констракшн” ХХК-ийн барилга (Дэлгэрэнгүй)


Урт цагаан


Улсын Их Дэлгүүр: Одоо ба урьд

1961 онд баригдаж ашиглалтанд орсон Улсын Их Дэлгүүрийн барилгын дүр төрх хэвээрээ харагддаг ч түүнийг алхам алхмаар сэмхэн өөрчилсөөр байна. Хувьцааны ихэнхийг эзэмшдэг Номин ХХК баруун ба зүүн хоёр жигүүр дээр нэмж давхар барьж худалдааны танхимаа тэлэхдээ хэдэн арван жилийн турш тэнд байршуулж ирсэн түүхт хоёр оны тоог дээш зөөж барилгын орой руу шилжүүлжээ. Бас эхний он бараг хагас зуун жилийн турш солигдоогүй, 1921 байсныг 1924 болгон улс төрийн хувьд “алдаагүй” болгожээ.   

2020 оны 2-р сар

1970 оны зун: 


Цагаан хаалга


Хүүхдийн парк


Улсын филармоний барилга

2006 оны 5-р сар

OLYMPUS DIGITAL CAMERA


Яармагийн дэнж, наадмын талбай, Тусгаар тогтнолын хөшөө

Нийслэл Улаанбаатар хотын эргэн тойронд түүхэн барилга байгууламж, дурсгалт газрууд зөндөө бий. Одоо бол байсан гэж хэлэхэд хүрээд байна.

Яармагийн дэнж, наадмын талбай, тусгаар тогтнолын хөшөө: 1946 ба 2020 онд: (Дэлгэрэнгүй)

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: