МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

  • Монголын Интернэт 22 нас хүрлээ

  • 2018.01.17. Coffee Bene. Жуулчны гудамжин дахь шинэ салбарын Grand opening

  • Ойрын үед болох үйл явдлын мэдээллийг ирүүлнэ үү

    Та бүхэн өнөөдөр, маргааш, нөгөөдөр болон ойрын үед болох үйл явдлын мэдээллийг osuren2002@yahoo.com хаягаар илгээх буюу mongold.mn хуудсанд бичиж үлдээнэ үү.

  • Мongold.mn

  • Nomads сүлжээ ресторан. Шинэ жилийн баярын цэс

  • Хөрөнгийн зах зээлд мэдээллийн технологийн чиглэлээр гарч байгаа анхны хувьцаа

  • “Зурагтай цамц”

  • Харилцах хаяг

  • Удирдлага

2018.01.27. Бямба

Жюү жицүгийн ASIA CONTINENTAL PRO буюу Ази тивийн анхны нээлттэй тэмцээн

Энэ жил 10 дахь жилтэйгээ золгож буй Монголын Жюү жицүгийн холбоо энэ сарын эхэнд улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл оны хоёдахь  тэмцээнээ Ази тивийн анхны нээлттэй тэмцээнээр үргэлжлүүлэх гэж байна. ASIA CONTINENTAL PRO буюу Ази тивийн нээлттэй тэмцээнд бусад тивийн тамирчид нээлттэй оролцох боломжтой гэдгээрээ онцлог. Одоогийн байдлаар тэмцээнд найман орны 170 гаруй тамирчид бүртгүүлээд байна. Өсвөр үе , насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван ангилалд бүс болон жин тус бүрдээ тамирчид шилдгүүдээ тодруулах юм.

Хэзээ: 2018.01.27 28-ны өдрүүдэд. Хаана: Спортын төв ордонд


Уильям Шекспир. “Ромео Жульетта” сонгодог жүжиг

Хэзээ: 2018.01.27-ны 17:00 цагт. Хаана: Улсын Драмын Эрдмийн театрт. Лавлах утас: 99026929, 99199794, 89403070, 96117878.


Монгол Бадарчин  буюу Жамбалсүрэнгийн ЗОЛБАЯР  “Цаг хугацаагаар” лекцээ уншина.

Дэлхийгээр Аялагчид группийн админуудын зүгээс сар бүр 1 арга хэмжээг зохиож байгаа бөгөөд 2018 оны эхний арга хэмжээнд Монгол Бадарчин  буюу Жамбалсүрэнгийн ЗОЛБАЯР хүрэлцэн ирж “Цаг хугацаагаар” лекцээ тавихаар боллоо.

Тэрээр дэлхийн 86 орноор аялсан бөгөөд аяллын үеэр тохиолдсон сонирхолтой түүх, адал явдлууд, туршлага, зөвлөгөөнүүдээ нээлттэй та бүхэнтэй хуваалцана.
Лекцийн дараа та бүхэн сонирхсон асуултаа асууж болно, бас энэхүү event зарын discussion хэсэгт асуух асуултуудаа үлдээж болно шүү. Мөн Монгол Бадарчин цуврал номтой хүмүүс номуудаа авчран Амайн гарын үсгийг зуруулж болно.

Лекц ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
Арга хэмжээний үеэр Монгол Бадарчин Амайн эмчилгээнд нь зориулан бяцхан хандивын хайрцаг гаргах бөгөөд та бүхэн хүсвэл өөрсдийн сэтгэлийн дэм болгож хандив өгөх боломжтой.

Хэзээ: 2018.01.27-ны  18:00 цагт Хаана: Монголын залуучуудын холбооны байранд “Залуус танхим”-д
(IT Park-ийн замын эсрэг талд)


“Англи хэл бидний амьдралд” хөтөлбөр

 

Хөтөлбөр :
15:05 Ажлын танилцуулга, нээлтийн үг
15:05 – 15:25 Зочин илтгэгч -1-
15:25 – 15:55 Зочин илтгэгч -2-
15:55 – 16:30 Шинжлэх ухааны төвүүдийн ажиллагаа
16:30 – 17:10 Зочин илтгэгч -3-
17:10 – 17:30 Азын сугалаа
17:30 – 18:30 Би ном уншдаггүй байсан -6-
18:30 Хаалтын үг

Хаана : Happiness Center Mongolia Хэзээ : 2018.01.27 -ны Бямба гараг 15:00 цагт.
Такс : 8000, уух идэх хөнгөн зүйлс дагалдана. 


“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын нээлт болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагч, иргэдийн “Цасны баяр” арга хэмжээг  зохион байгуулна.

Хэзээ: 2018.01.27-ны 10:00 – 17:00 цагийн хооронд. Хаана: Хандгайтын “Янзага” зусланд. Холбогдох  утас: 312785, 328977.


“Хавдрын эсрэг хамтдаа” хандивын тоглолт

Эмчилгээний зардалд зориулсан нийтийн дуучдын хамтарсан хандивын тоглолт. 

Хэзээ: 2018.01.27-нд 19 цагаас. Утас: 88106454. Жич: Тоглолтын билет тус бүрт 2 цаг караокед үнэгүй дуулах эрх дагалдана. 

Advertisements

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: