МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

2019.02.21. Пүрэв

2-р сарын 21 – Олон улсын эх хэлний өдөр. ЮНЕСКО-гийн шийдвэрээр дэлхийн хэл соёлын олон янз байдлыг сахин хамгаалах зорилгоор тэмдэглэж байна


Олон улсын эх хэлний өдрөөр

Хэзээ: 2019.02.21. 11:00-15:00 цагт.  Хаана: Монголын Хүүхдийн Ордны 701 тоотод. Холбогдох утас: 261727, 98985105.


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал

Хэзээ: 2019.02.21-ний 11.00 цагт. Хаана: ЗДТГ-ын А танхимд болно. Харилцах утас: 70119921, 99268461.


Улсын бүртгэлийн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн

Хэзээ: 2019.02.21-ний 9:30 цагт. Хаана: Кемпински зочид буудлын Алтай танхимд. Холбогдох утас: 320710.


Хоёрдугаар сарын 21-нд болох үйл явдал(МОНЦАМЭ)

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын орон тоогоор хангасан Европын холбооны шилдэг туршлагыг дэлгэрүүлэх семинар болно. Утас: 99931551

09.00 цагт “Новотел” зочид буудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 91915340, 99047423, 99519677

09.00 цагт Төрийн ордонд Орон нутгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно.

09.00 цагт ХХААХҮЯ-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

09.00 цагт ХНХЯ-нд Аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлаг, аж ахуйн нэгжийн ахмадын байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөн болно.

09.00 цагт “Blue sky” зочид буудалд “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого” хэлэлцүүлэг болно. Утас: 99089666, 99209315

09.30 цагт “Кемпински” зочид буудалд Улсын бүртгэлийн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болно. Утас: 320710

10.00 цагт “Blue sky” зочид буудалд“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн нээлт болно.

10.00 цагт БШУСЯ-нд Ё.Баатарбилэг сайд тус салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний тендерт шалгарсан компаниудын удирдлагуудтай уулзана. Утас: 88008781

11.00 цагт Корпорейт зочид буудалд эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубээс “Утааг бизнес болгох боломж бий юу?” хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт Богд хааны ордон музейд “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Улсын бүртгэлийн ерөнхий газарт улсын бүртгэлийн цахим сүлжээнд сум, хороодыг холбох талаар мэдээлэл хийнэ. Утас: 320710

11.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал болно. Утас: 70119921, 99268461

11.00 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркт “Монгол бичгээр бичих шинэ боломж болон Т.Дашцэдэн багшийн гар бичмэл фонт”-ыг танилцуулна. Утас:  89871140

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д долоон настай хүүг хөнөөсөн этгээдэд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон талаар талийгаач хүүгийн аав, ээж мэдээлэл хийнэ.

12.00 цагт ОБЕГ-т БОАЖЯ-наас гурав, дөрөвдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдлыг танилцуулна. Утас: 99007969, 99249813, 86150069

15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Улаанбаатар хотын бохирдлыг бууруулах иргэнд ойрхон шийдэл” хэлэлцүүлэг болно.

Advertisements