МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

2018.12.19. Лхагва

12-р сарын 19 – НҮБ-ын хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны өдөр


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана

Хаана: ЗДТГ-ын “А” танхимд. Хэзээ: 2018.12.19. 10.00 цагт эхэлнэ. Холбоо барих утас: 70119922, 88084523.


Хүртээмжтэй “Е-PUB” форматын цахим ном бүтээх чадавхийг бэхжүүлэх олон улсын сургалт-2018

 

Хэзээ: 2018 оны 12 дүгээр сарын 17-аас 20-ны өдрүүд. Хаана: Төв номын сан, Америкийн соёл-мэдээллийн төвд. 


 Сургалтын шинэлэг аргаар боловсруулсан багш нар, хүүхэд залуучуудын иргэний боловсролд томоохон хувь нэмэр оруулах сургалтын хэрэглэгдэхүүнийг хүргэж байна.

Хэзээ: 2018.12.19-20 нд. Хаана:  Багшийн Хөгжлийн Ордонд. Холбоо барих: 99017561, 99767624.


 “Миний ажил-Миний бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн

Хэзээ: 2018.12.19-ний 11:00 цагт “BlueMon төвийн “Norphei Art gallery”-д нээлтээ хийж 12 сарын 20-ний өдөр хүртэл. Холбогдох утас: 95903067, 99103067.


УИХ-ын 2018.12.19-ны Лхагва гаригийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын , дэд түр хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал хуваарь

12 дугаар сарын 19-ний Лхагва гарагт:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс аж үйлдвэрийн салбарын автоматжуулалт, хиймэл оюун ухаан зэрэг техник технологийн дэвшилтэй холбоотойгоор дунд болон урт хугацаанд хөдөлмөрийн зах зээлд орох өөрчлөлт, түүнтэй холбоотойгоор боловсролын салбарын бодлого, хүний нөөцийг урьдчилан бэлтгэхэд анхаарах асуудлын талаар Цахим бодлогын түр хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан”  танхимд.
  • 12 дугаар сарын 19-ний Лхагва гарагт:1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:Хэлэлцэх асуудал:
    • Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар.

    2. Ёс зүйн дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд:

    • Бусад.

    3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    • Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;
    • Бусад.
Advertisements