МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

2018.09.26. Лхагва

  Ардчиллын IV чуулган

“Төвлөрлийг сааруулах замаар иргэдэд үйлчилгээг ойртуулах нь” сэдэвт чуулган

Хэзээ: 2018.09.26 нд. Хаана: Туушин зочид буудал, Соёмбо танхимд.


Нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдлын талаар салбар дундын хэлэлцүүлэг

Хэзээ: 2018. 09.26-ны 10:00-12:00 цагт. Хаана:  МХЕГ-ын хоёр давхрын хурлын танхимд. Холбогдох утас: 91989890, 99096232.


“Ялагчдын цуваа” Олон улсын моно жүжгийн фестивалийн талаарх хэвлэлийн бага хурал

Хэзээ: 2018.09.26-нд 12:00 цагт. Хаана:  IBIS HOTEL-д. Холбогдох утас: 99199794, 96117878.


Есдүгээр сарын 26-нд болох үйл явдал (МОНЦАМЭ)

09.00 цагт “Game Аrena”-төвийн Улсын цирк, Төмөр замын Варьета, XI хороолол болон “Өргөө” кино театр салбарт Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ. Утас: 88041586

09.00 цагт “Корпорейт” зочид буудалд Цахим эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан “Цахим эрүүл мэнд” сургалт болно. Утас:99179899, 86885060

09.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал болно. Утас:88058053

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Зөрчлийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

10.00 цагт МХЕГ-т “Нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдал” салбар дундын хэлэлцүүлэг болно. Утас:91989890, 99096232

10.00 цагт “Туушин” зочид буудалд Удирдлагын академи болон ХБНГУ-ын Конрад-Аденауэр сан хамтран “Ардчиллын IV чуулган” зохион байгуулна.

10.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас ажил идэвхтэй хайж байгаа залуус болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болох талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Blue Sky” зочид буудалд Азийн хөгжлийн банкнаас 2019 оны эдийн засгийн төлвийг танилцуулна.

11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Дорнод аймгийн Чойбалсан хотын дарга П.Мөнхтөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Г-гийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

11.00 цагт “British school of Ulaanbaatar”-т “Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн хор нөлөө” сургалт болно.Утас:99286606

Advertisements