МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

2018.06.21. Пүрэв

 “Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төсөл олон нийтийн хэлэлцүүлэг

Хэзээ: 2018.06.21-ний 13.00 цагт. Хаана: Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна. Холбогдох утас: 99989545.


УИХ-ын 2018.06.21,22-ны Пүрэв, Баасан гаригийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын дэд хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

6 дугаар сарын 21, 22-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:


“100 ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийн мэдээлэл

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмж, чанар, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс 9 төрлийн багц үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад нэг цэгээс үзүүлж байна.
Тус төвийн онцлох үйл ажиллагааны нэг болох ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажлын ярилцлага зохион байгуулах үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулдаг.
Энэ удаад Дархан минж ХХК-иас дараах 13 мэргэжлээр 118 ажлын байрыг зарласаны дагуу 2018 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
Дархан минж ХХК нь хувцас загварын салбарт байр сууриа эзэлсэн, зах зээлийн үнэлгээнээс дээгүүр цалин хөлс олгодог, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхааран шийдвэрлэдэг, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч компани юм.
Өдөрлөгийн үеэр ажил хайгч иргэдийг бүртгэх, тохирох ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна ажил олгогчийн тавьж буй ерөнхий шаардлагыг хангасан иргэдээс Дархан минж ХХК ажлын ярилцлагыг шууд авах юм. Энэ нь нэг талаас ажил хайгч иргэд нөгөө талаас ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийг дараах мэргэжлүүдээр 100 гаруй ажлын байранд сонгон шалгаруулах ажлын шууд ярилцлага хүлээж байна. Үүнд:
 Нягтлан бодогч
 Нярав
 Тогооч
 Үйлчлэгч
 Механикч
 Гутлын эсгүүрчин
 Гутлын оёдолчин
 Наагч
 Уллагаачин
 Гуурс хадагч
 Савхи, даавууны оёдолчин
 Савхины эсгүүрчин
 Гар ажиллагаачин

Арга хэмжээ:  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 2018 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд болно. 
Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт. Утас: 75111896, 91011896.


Монголын контемпорари урлаг кураторын 25 жилийн ойн “Эхлэл” үзэсгэлэн

 

1989-1990 оны ардчилалын төлөө тэмцэл Монголд зөвхөн улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд болсон бус чөлөөт сэтгэхүй, өөрийн үзэл бодлоор ялгарч, урлагийн талаархи ойлголт (концепц) нь нийгмийн явцад баригдахгүй болсон хэд хэдэн залуу уран бүтээлчид Монголын контемпорари урлагийн эхлэлийг тавьсан түүхтэй. Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир гэсэн уран бүтээлчид өөр өөрийн үзэл бодол, арга барил, техник ажиллагаа зэргээр хуваагдан “Ногоон морь”, “Тэнгэр”, “Сита Арт”, “Эго Арт”, “Шинэ Урлагийн Холбоо” зэргийг үүсгэн байгуулж урлагийн шинэ тунхаглалыг зарлаж байсан уран бүтээлээс нь харуулсан түүхэн ач холбогдолтой ЭХЛЭЛ хэмээх энэхүү үзэсгэлэнд нийт 9 уран бүтээлчийн 80 орчим бүтээлийг толилуулна. Ц.Уранчимэг кураторын “Монголын дүрслэх урлаг судлалын түүвэр нийтлэлүүд 1993-2018” хэмээх шинэ номыг хүргэх болно.

Хэзээ: 2018.06.16-21 ний өдрүүдэд. Хаана: Монголын Уран зургийн галлерейд. 

Advertisements