МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

2018.06.20. Лхагва

“Хамтын ажиллагаа-хөгжлийн тулгуур” сэдэвт Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн

Зөвлөгөөнд Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Завхан, Төв аймаг болон нийслэлийн ой, мод, тавилгын үйлдвэрлэл эрхлэгчид болон төрийн болон төрийн бус байгууллагын 150 орчим төлөөлөл оролцоно.
Зөвлөгөөнийг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат үг хэлнэ.
“Ой, модны үйлдвэрлэлийн хөгжлийн боломж” сэдвээр тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, “Ойн нөөц-тогтвортой ашиглалт”, “Ойн цэвэрлэгээ-эрүүл ой-үр ашиг” сэдвээр БОАЖЯ-ны төлөөлөл, “Ойн зам-тулгамдсан асуудал” сэдвээр ШУТИС-ийн эрдэмтэн, “Модон эдлэл, тавилгын үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр Бест буйдан компанийн захирал нар тус тус илтгэл тавина.
Оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнөж, зөвлөгөөнөөс зөвлөмж гаргана.
Хэзээ: 2018.06.20-ны 09:30 цагт. Хаана: Корпорэйт Конвеншн Центрийн 5 давхарын Улаанбаатар танхимд.  Холбоо барих утас: 8001-9000.


УИХ-ын 2018.06.20-ны Лхагва гаригийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын дэд хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

6 дугаар сарын 20-ны Лхагва гарагт:

  • Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;
  • “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтын хэрэгжилттэй танилцах,  “Ажилсаг Монгол” хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
  • Химийн бодисын хуванцар савны хэрэглээ нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдээлэл авах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Нээлттэй сонсгол” танхимд.

6 дугаар сарын 20-ны Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн“ Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Бусад.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Тусгай хяналтын  дэд хорооны хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байгууллагын санал.

“Баярлалаа Орос орон минь…”

Хаана: Оросын Шинжлэх Ухаан Соёлын төвд /РЦНК/  Хэзээ: 2018.06.20 өдөр 19:00 цагт. Холбогдох утас: 99849000.


Монголын контемпорари урлаг кураторын 25 жилийн ойн “Эхлэл” үзэсгэлэн

 

1989-1990 оны ардчилалын төлөө тэмцэл Монголд зөвхөн улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд болсон бус чөлөөт сэтгэхүй, өөрийн үзэл бодлоор ялгарч, урлагийн талаархи ойлголт (концепц) нь нийгмийн явцад баригдахгүй болсон хэд хэдэн залуу уран бүтээлчид Монголын контемпорари урлагийн эхлэлийг тавьсан түүхтэй. Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир гэсэн уран бүтээлчид өөр өөрийн үзэл бодол, арга барил, техник ажиллагаа зэргээр хуваагдан “Ногоон морь”, “Тэнгэр”, “Сита Арт”, “Эго Арт”, “Шинэ Урлагийн Холбоо” зэргийг үүсгэн байгуулж урлагийн шинэ тунхаглалыг зарлаж байсан уран бүтээлээс нь харуулсан түүхэн ач холбогдолтой ЭХЛЭЛ хэмээх энэхүү үзэсгэлэнд нийт 9 уран бүтээлчийн 80 орчим бүтээлийг толилуулна. Ц.Уранчимэг кураторын “Монголын дүрслэх урлаг судлалын түүвэр нийтлэлүүд 1993-2018” хэмээх шинэ номыг хүргэх болно.

Хэзээ: 2018.06.16-21 ний өдрүүдэд. Хаана: Монголын Уран зургийн галлерейд. 

Advertisements