МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

2018.06.19. Мягмар

Мэргэжлийн боловсрол, сургалт “Ажилсаг Монгол” зөвлөгөөн

Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, салбарын нэр хүндийг өсгөх, оролцогч талуудын ойлголт эерэг хандлагыг нэмэгдүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтаар дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТ-АЖИЛСАГ МОНГОЛ” зөвлөгөөнийг зохион байгуулна.

Зөвлөгөөн зохион байгуулагдах үеэр Сүхбаатарын талбайд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоо, оролцогч талуудын үзэсгэлэн, яармаг, ур чадварын шоу болно.


ЗУРГАДУГААР САРЫН 19-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ (МОНЦАМЭ)

09.00 цагт “Корпорэйт конвешин центр”-т “Хуульчдын форум-2018” болно.

09.00 цагт “Чингис” зочид буудалд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хамтарсан зөвлөгөөн болно. Утас: 99040987

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Олон улсын сансрын холбооны “ИНТЕРСПУТНИК” байгууллагын ээлжит хурал болно. Утас:99085722

10.00 цагт Шинжлэх ухаан, технологийн санд хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч “Aйтүүлс” компанийн удирдлагууд болон шинжлэх ухааны салбарын судлаачдын уулзалт, хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Архивын ерөнхий газарт “Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн харилцаа 1955-1985 он” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:91011777

11.20 цагт “АСЕМ Вилла”-д Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үр дүнгийн талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 91113191, 88080750

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэт үйлдвэр” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Сүхбаатарын талбайд “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” Үндэсний зөвлөлгөөнд оролцогчид МСҮТ-үүдийн хамтарсан “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгтэй танилцана.

Төрийн ордонд

09.00 цагт “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” Үндэсний зөвлөлгөөн болно.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт Иргэний танхимд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс боловсруулсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг танилцуулна.

11.40 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.


УИХ-ын 2018.06.19-ны Мягмар гаригийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын дэд хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

6 дугаар сарын 19-ний Мягмар гарагт:

  • Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, соёл, урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Нээлттэй сонсгол” танхимд.6 дугаар сарын 19-ний Мягмар гарагт:1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:Хэлэлцэх асуудал:
    • “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
    • “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
    • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    • Бусад.

    2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    • Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    • Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
    • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
    • Бусад.

    4.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    • Бусад.

Монголын контемпорари урлаг кураторын 25 жилийн ойн “Эхлэл” үзэсгэлэн

 

1989-1990 оны ардчилалын төлөө тэмцэл Монголд зөвхөн улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд болсон бус чөлөөт сэтгэхүй, өөрийн үзэл бодлоор ялгарч, урлагийн талаархи ойлголт (концепц) нь нийгмийн явцад баригдахгүй болсон хэд хэдэн залуу уран бүтээлчид Монголын контемпорари урлагийн эхлэлийг тавьсан түүхтэй. Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир гэсэн уран бүтээлчид өөр өөрийн үзэл бодол, арга барил, техник ажиллагаа зэргээр хуваагдан “Ногоон морь”, “Тэнгэр”, “Сита Арт”, “Эго Арт”, “Шинэ Урлагийн Холбоо” зэргийг үүсгэн байгуулж урлагийн шинэ тунхаглалыг зарлаж байсан уран бүтээлээс нь харуулсан түүхэн ач холбогдолтой ЭХЛЭЛ хэмээх энэхүү үзэсгэлэнд нийт 9 уран бүтээлчийн 80 орчим бүтээлийг толилуулна. Ц.Уранчимэг кураторын “Монголын дүрслэх урлаг судлалын түүвэр нийтлэлүүд 1993-2018” хэмээх шинэ номыг хүргэх болно.

Хэзээ: 2018.06.16-21 ний өдрүүдэд. Хаана: Монголын Уран зургийн галлерейд. 

Advertisements