МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

  • Ойрын үед болох үйл явдлын мэдээллийг ирүүлнэ үү

    Та бүхэн өнөөдөр, маргааш, нөгөөдөр болон ойрын үед болох үйл явдлын мэдээллийг osuren2002@yahoo.com хаягаар илгээх буюу mongold.mn хуудсанд бичиж үлдээнэ үү.

  • Мongold.mn

  • “Даблью Эйч Эй” ХХК

    ХӨДӨЛМӨИЙН ЭРҮҮЛ АХУЙ, ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ Манай хаяг: Сүхбаатар дүүрэг. 8-р хороо. 11-р хороолол. Бага тойруу-19. "Мөнхбүл" компанийн байр. 301 тоот. Утас: 99870461

  • “Зурагтай цамц”

  • Харилцах хаяг

  • Удирдлага

2018.05.23. Лхагва

 “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо, зохион байгуулалт” сэдэвт дадлага сургуулилт

Хэзээ: 2018.05-р сарын 23-ны 09:00 цагт. Хаана:  ОБЕГ-т болно.  ХолбогдохУтас: 99085722.


 Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан.

Хуралдаанаар Нийслэлиййн замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний тухай, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөх тухай, Газрын итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүс тогтоох тухай, Үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах зэрэг 10 асуудлыг хэлэлцэнэ.

Хэзээ: 2018. 05.23-ны 09:30 цагаас. Хаана: НЗДТГ-ын хурлын А танхимд. Холбогдох утас: 70119211.


Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт

Хэзээ: 2018.05.23-ны 9:00 цагаас. Хаана: Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд .Холбогдох утас: 91915340, 88844482.


“Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх арга зам, гарц, шийдэл” хэлэлцүүлэг

Хаана: Төрийн ордны их танхимд. Хэзээ: 2018. 05. 23-ны 10-14 цагийн хооронд. 
Харилцах утас: 99030510.


“Өөр Ирээдүй” Авлигын эсрэг хэвлэлийн бага хурал

Өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард Авлигатай тэмцэх газар Монголын Залуучуудын Холбоо, Монголын Сурагчдын Холбоодуудтай авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, иргэд олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачлагыг дэмжих чиглэлээр санамж бичиг байгуулсан билээ. Тэгвэл тус санамж бичгийн хүрээнд холбоодууд үйл ажиллагааныхаа нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж батласныг олон нийтэд танилцуулах, Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх хэвлэлийн бага хурал болно.

Хэзээ: 2018. 05. 23 ны 11 цагт. Хаана:  МЗХ байранд. Холбогдох утас: 88110932, 77771313. 


Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярын талаар мэдээлэл өгнө.

Хэзээ: 2018.05. 23-ны 11:00 цагт, Хаана: МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд, Холбогдох утас: 99071710, 88088481, 99858585.


“Харанга” хамтлагийн “Хайрла” тоглолтын хэвлэлийн бага хурал

Хэзээ: 2018.05.23. 12 цагаас. Хаана:  Peace Tower-н чанх ард байрлах Хүүхэд залуучуудын 49-р гудамж театрт.


ТАВДУГААР САРЫН 23-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ (МОНЦАМЭ)

09.00 цагт ОБЕГ-т “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо, зохион байгуулалт” дадлага сургуулилтын нээлт болно.

09.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хог хаягдлын менежментийн боловсрол олгох сургалт болно.

09.00 цагт Нээлттэй нийгэм форумын байранд “Нээлттэй засгийн түншлэл:Монгол Улс” иргэний нийгмийн байгууллагын форум болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

09.30 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал болно.

11.00 цагт Монголын хүүхдийн номын санд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт, Гавьяат багш Л.Галмандахын нэрэмжит “Л.Галмандах сан”-гийн нээлт болно.

11.00 цагт Монголын залуучуудын холбооноос өөрийн байрандаа авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг олон нийтэд танилцуулна.

11.00 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа төрийн адбан хаагчийн цалин, хөлсийг нэмэх тэмцлийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шашны их сургуульд Гандантэгчэнлин хийдээс Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадна эрүүл мэндийн ажилтнуудын ажил хаялтын өмнөх суулт үргэлжилнэ.

12.00 цагт “Хүүхэд залуусын 49-р гудамж театр”-т “Харанга” хамтлагийн уран бүтээлчид “Хайрла” тоглолтын талаар мэдээлэл хийнэ. Утас:95000999, 90152411

12.00 цагт Монгол банкны удирдлагууд өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд                   

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд ХНХЯ-наас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт зохион байгуулна.

10.00 цагт “Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор үнэлж, цалин, хөлсийг нэмэгдүүлэх арга зам, гарц, шийдэл” хэлэлцүүлэг болно.

11.30 цагт 2017 онд үйл ажиллагаагаараа манлайлсан яам, аймагт шагнал гардуулах ёслол болно.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “ХXI зууны эмэгтэйчүүд” төслийн удирдлагууд “Зууны 100 эмэгтэй”-г шалгаруулах талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.


УИХ-ын 05.23-ний Лхагва гаригийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

5 дугаар сарын 23-ны Лхагва гарагт:

  • “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны уулзалт, хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаархи Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг Байнгын хороонд сонсох бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.5 дугаар сарын 23-ны Лхагва гарагт:1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:Хэлэлцэх асуудал:
    • “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 20118.04.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    • Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    • Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

Advertisements