МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

  • 2018.01. Итгэлийн гэрэл. Хандивын аян

  • Монголын Интернэт 22 нас хүрлээ

  • 2018.02.15. Цагаан сар үзэсгэлэн худалдаа

  • Ойрын үед болох үйл явдлын мэдээллийг ирүүлнэ үү

    Та бүхэн өнөөдөр, маргааш, нөгөөдөр болон ойрын үед болох үйл явдлын мэдээллийг osuren2002@yahoo.com хаягаар илгээх буюу mongold.mn хуудсанд бичиж үлдээнэ үү.

  • Мongold.mn

  • Хөрөнгийн зах зээлд мэдээллийн технологийн чиглэлээр гарч байгаа анхны хувьцаа

  • “Зурагтай цамц”

  • Харилцах хаяг

  • Удирдлага

2018.03.21. Лхагва

Digital Business Conference 2018

Digital Business Conference нь Монгол улс дахь аж ахуйн нэгж, бизнесүүдийн мэдээллийн системийн хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулах зорилготой, сүүлийн үеийн технологийн шинэлэг ололтуудыг бизнест хэрхэн ашиглах арга замуудыг танилцуулдаг жил бүрийн үйл ажиллагаа юм. Тус Конференцид их сургуулийн судлаачид, тэргүүлэх корпорациудын удирдах ажилтнууд, менежментийн консалтинг компанийн захирлууд, МТ-ийн мэргэжилтнүүд туршлагаа хуваалцдаг.

Digital Business Conference 2018 нь дижитал бизнесийн талбарт эрчимтэй хөгжиж буй технологиудыг танилцуулж, тэдгээрийг бизнест бүтээлчээр ашиглах тэргүүн туршлагуудыг хэлэлцэнэ.

Конференцийн цахим хуудас удахгүй ажиллаж эхэлнэ. Бүртгэл: 2018 оны 2 сарын 21-нээс эхэлнэ.

Хэзээ: 2018.03.21-ны 09:00-18:00 цаг. Хаана: Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт. 

Advertisements