МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

  • 2018.01. Итгэлийн гэрэл. Хандивын аян

  • Монголын Интернэт 22 нас хүрлээ

  • 2018.02.15. Цагаан сар үзэсгэлэн худалдаа

  • Ойрын үед болох үйл явдлын мэдээллийг ирүүлнэ үү

    Та бүхэн өнөөдөр, маргааш, нөгөөдөр болон ойрын үед болох үйл явдлын мэдээллийг osuren2002@yahoo.com хаягаар илгээх буюу mongold.mn хуудсанд бичиж үлдээнэ үү.

  • Мongold.mn

  • Хөрөнгийн зах зээлд мэдээллийн технологийн чиглэлээр гарч байгаа анхны хувьцаа

  • “Зурагтай цамц”

  • Харилцах хаяг

  • Удирдлага

2018.03.05. Даваа

“Бүргэдийн баяр” арга хэмжээ

 Монгол Улсын Үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Бүргэдийн баяр” арга хэмжээ болно.
Бүргэдээр ан хийх уламжлалыг төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн гэж үздэг бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа буюу намар Баян-Өлгий аймагт, хавар Улаанбаатар хот орчимд үохион байгуулдаг уламжлалтай юм.

Баярын хүрэнд хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулах, бүргэдийн ан хийх чадвар сорих юм. Өмнө нь амьд амьтан бариулж бүргэдийн ан хийх чадварыг сорьдог байсан бол жуулчид хүсэлт гаргасны улмаас амьтны дүрс бүхий хиймэл зүйл бариулдаг болжээ. Мөн арга хэмжээний үеэр Көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг Казах ардын уламжлалт тоглоомуудыг сонирхох боломжтой юм.

Хэзээ: 2018.03.04,05-нд. Хаана: “Чингис Хааны Хүрээ” жуулчны баазад болно.

Advertisements