МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

  • Монголын Интернэт 22 нас хүрлээ

  • 2018.01.17. Coffee Bene. Жуулчны гудамжин дахь шинэ салбарын Grand opening

  • Ойрын үед болох үйл явдлын мэдээллийг ирүүлнэ үү

    Та бүхэн өнөөдөр, маргааш, нөгөөдөр болон ойрын үед болох үйл явдлын мэдээллийг osuren2002@yahoo.com хаягаар илгээх буюу mongold.mn хуудсанд бичиж үлдээнэ үү.

  • Мongold.mn

  • Nomads сүлжээ ресторан. Шинэ жилийн баярын цэс

  • Хөрөнгийн зах зээлд мэдээллийн технологийн чиглэлээр гарч байгаа анхны хувьцаа

  • “Зурагтай цамц”

  • Харилцах хаяг

  • Удирдлага

2018.01.26. Баасан

УИХ-ын чуулганы 2018 оны 01-р сарын 25,26-ны Пүрэв гаригийн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 25-ны Пүрэв гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дэд хорооны даргыг сонгох тухай /Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны/;
  • Ажлын хэсэг өөрчлөн байгуулах тухай /Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн/.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 25, 26-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж “Цахим мөнгө, блокчэйн технологийн талаар төрөөс баримтлах бодлого, цаашид цахим мөнгө, блокчэйн технологийг хөгжүүлэх бол хэрхэн дэмжиж, хамтран ажиллах, татварын болон хяналтын ямар тогтолцоог нэвтрүүлэх” талаар тавьсан асуулгын хариуг сонсох.

З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадам болно

“Сод Монгол Групп” ХХК-аас Монгол Улсын төрийн соёрхолт Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Монгол Улсын Төрийн шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадмыг энэ жилээс эхлэн зохион байгуулна. 10 сая төгрөгийн шагналтай.

Хэзээ: 2018.01.26-нд болно.  Холбогдох утас: 99096867, 99104180.


“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн нээлт 

Хэзээ: 2018.01.26-ны 11:00 цагт. Хаана: Богд хааны ордон музейд.


“Эзэн улаан Бодон” тууль хайлна

1. ӨРГӨЛ, АРИУЛГА 14:10
(13 Алтай 24 их л уужим буурал Хангайн эзэн лус савдагуудад цагаан сүүний өргөл өргөж, тууль сонсохоор ирсэн бүх хүмүүс бие бодьгалаа ариулна.)
2. НЭЭЛТ 14:15
3. ТОВШУУР ЗАЛАХ ЁСЛОЛ 14:20
4. “АЛТАЙН МАГТААЛ” 14:25
5. Идээ цай, цацал 15:00
6. Завсарлага
7. Цуурын аялгуу 15:10
8. “Эзэн улаан Бодон” 15:15
9. Завсарлага 15:45
10. Морин хуур, цуурын хоршил 15:50
11. “Эзэн улаан Бодон” 15:55
12. завсарлага 16:30
13. Морин хуурын татлага 16:35
14. “Эзэн улаан Бодон” 16:40
15. Их завсарлага 17:20
16. “Эзэн улаан Бодон” 17:40
17. Завсарлага /Морин хуурын аялгуу / 18:15
18. “Эзэн улаан Бодон” 18:25
19. Завсарлага /Морин хуур, цуурын хоршил / 19:00
20. “Эзэн улаан Бодон” 19:10
21. Хаалтын үйл ажиллагаа 20:50

“Эзэн улаан Бодон” туулийг бүрэн эхээр нь хайлна.
Туульч Балдандорж энэхүү туулийг алдарт туульч төрийн шагналт Б.Авирмэд ааваасаа бага балчир насандаа үлгэрчлэн хэлүүлж хоногшуулан авсан бөгөөд хожмоо заалган тэднийг даган хайлж сурчээ. Энэхүү тууль нь бидний өмнө нь шимтэн сонордож байсан их хөлгөн туулиудтай харьцуулбал хэмжээний хувьд бага, бэсрэг туулийн ангилалдаа орох боловч, чухамхүү энэ л туулиар домог болсон алдарт туульчид тууль хайлах зам юугаа эхэлж, баатарлаг туулийн ер бусын ертөнцтэй холбогдсон байдаг учир ихэд бэлэгшээн хайрлан дээдэлдэг ажээ. Түүнчлэн энэ туулийг хүүхэд нялхаст ээлтэй гэж эрт үеэс сүсэглэн хайлж ирсэн уламжлалтай юм.

Хэзээ: 2018 оны 1 дүгээр сарын 26 буюу билгийн тооллын өвлийн адаг сарын шинийн 9-ний Балжинням, Дашням давхацсан өлзий ерөөлтэй энэ өдөр. Хаана: Богд хааны ордон музейн
Хаан туульсийн өргөөнд. Жич: Туулийн үргэлжлэх хугацаа 5-6 цаг тул дулаан хувцаслана уу. Энэ хугацаанд завсарлага, урлагын үзүүлбэрүүд, хоолны завсарлага орсон болно.


Р.Штраусын “Also Sprach Zarathustra” симфони тоглоно.

Улсын Филармонийн симфони найрал хөгжим Германы нэрт хөгжмийн зохиолч Рихард Штрауссын “Алсо Спрач Заратустра” симфонийг тоглоно. Энэ тоглолтын хөтөлбөрт Францын Морис Равель зохиолчийн Болеро хэмээх алдарт испани бүжгийн нэрийдэл болсон зохиол нь тоглогдохоор зэхэж байгаа аж. Р.Штрауссын “Алсо Спрач Заратустра” бүтээл нь Монголд анх удаагаа эгшиглэх бөгөөд 90 гаруй хөгжимчний бүрэлдэхүүнтэй симфони найрал хөгжим эгшиглэнэ. СТА Д.Нямдаш удирдах бөгөөд хөтлөгч, тайлбарлагчаар СГЗ Ч.Буянхишиг ажиллана.
Хэзээ: 2018.01.26-ны 19:00 цагт. Хаана: Улсын Филармонийн концертын танхимд.

Уильям Шекспир. “Ромео Жульетта” сонгодог жүжиг

Хэзээ: 2018.01.26-ны 19:00 цагт. Хаана: Улсын Драмын Эрдмийн театрт. Лавлах утас: 99026929, 99199794, 89403070, 96117878.


Зургаан найруулагчийн “Бумеранг” кино

Хүн төрөлхтөн үйлийн үрээс зугтах боломжгүй гэдэг. Таны бодож сэтгэж, ярьж хэлж, хийж байгаа үйлдэл бүхэн ямар нэгэн байдлаар хэлбэрээ өөрчлөн, эрт орой хэзээ нэгэн цагт эргэн ирдэг байна. Амьдралын хууль гэгддэг ҮЙЛИЙН ҮР сэдвээр зургаан найруулагч тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, “Бумеранг” нэртэй нэгэн цогц бүтээл дор нэгджээ.

Ч.Батбаяр, Б.Ганболд, Ч.Ганзориг, Ш.Доржсүрэн, П.Дэлгэрбаяр, Б.Чингүүн нарын зургаан найруулагч киноны зургаан өөр жанрыг сугалж,

  • ЭЦЭГ /Ч.Батбаяр-био/
  • ЭРХ ЧӨЛӨӨ /Б.Ганболд-эротик/
  • ҮР /Ч.Ганзориг-романс/
  • ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ /Ш.Доржсүрэн-комеди/
  • ХАР УЛААН ЦАГААН /П.Дэлгэрбаяр-драм/
  • КАРМА /Б.Чингүүн-триллер/  гэсэн богино хэмжээний зургаан киног туурвиж, “Бумеранг” антологи киног бүтээжээ.

“Бумеранг” антологи кино нь энэ сарын 26-ны өдрөөс кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх бөгөөд үзэгч та нэг дор зургаан өөр мэдрэмжийг энэхүү бүтээлээс /Нийт үргэлжлэх хугацаа: 110 минут/ авах нь ээ.


” Хөтлөгч нэвтрүүлэгч”ийн сургалт хэлэлцүүлэг болно.

Хөтлөгч нэвтрүүлэгчийн сургалт маань 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтаар илүү гүнзгий энэ чиглэлээр ажиллах болоод суралцаж байгаа залуустаа мэргэжлийн олон жилийн дадлага туршлагатай монгол улсын ууган телевиз болох МҮОРадиогийн нэвтрүүлэгч найруулагч Г.Амаржаргалан багшийг урьж оролцуулахаар болсон тул мэргэжлийн багшаас зөвлгөө авч цаашлаад хэрхэн хөтлөгч нэвтрүүлэгч болох тал дээр өөрийгөө бэлдэх вэ? гэх мэт асуултын хариултын та манай ” Хөтлөгч нэвтрүүлэгч”ийн сургалт хэлэлцүүлгээс авах боломжтой.

Хөтлөгч нэвтрүүлэгчийн сургалт хэлэлцүүлгийн агуулга :
Энэ удаагийн сургалтаар МУСТА МҮОНРТийн нэвтрүүлэгч , найруулагч одоо ТВ4 шинээр байгуулагдаж буй твийн найруулагчаар ажиллаж байгаа Г.Амаржаргалан багш маань хөтлөгч нэвтрүүлэгчийн мэдэгдэхүүн ойлголтыг өгнө.
2. Асуулт хариулт -Г.Амаржаргалан багш нь МҮОНРТийн нэвтрүүлэгч найруулагч одоо сургалтын төвд багшилдаг тул сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой.
3. Цаашлаад хөтлөгч нэвтрүүлэгчээр ажиллах гэж байгаа хүүхэд залууст суралцахад боломжтой сургалтын төв гэх мэт дэлгэрэнгүй сонирхсон мэдээллүүдийг өгөх

Хэзээ: 2018.01.26-ны Баасан гаригт. Хаана:  Монголын Залуучуудын Холбооны 3-р давхарт. Такс: 10’000

Advertisements

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: