МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

  • Монголын Интернэт 22 нас хүрлээ

  • 2018.01.17. Coffee Bene. Жуулчны гудамжин дахь шинэ салбарын Grand opening

  • Ойрын үед болох үйл явдлын мэдээллийг ирүүлнэ үү

    Та бүхэн өнөөдөр, маргааш, нөгөөдөр болон ойрын үед болох үйл явдлын мэдээллийг osuren2002@yahoo.com хаягаар илгээх буюу mongold.mn хуудсанд бичиж үлдээнэ үү.

  • Мongold.mn

  • Nomads сүлжээ ресторан. Шинэ жилийн баярын цэс

  • Хөрөнгийн зах зээлд мэдээллийн технологийн чиглэлээр гарч байгаа анхны хувьцаа

  • “Зурагтай цамц”

  • Харилцах хаяг

  • Удирдлага

2018.01.25. Пүрэв

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн: Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймаг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотод 2018 оны 01 –р сарын 18–25 -ны өдрүүдэд болно. Зөвлөгөөнд Улаанбаатар хотын 9 дүүрэг болон Төв аймгийн багш, удирдах ажилтнууд оролцох ба дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана. Нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдах ба нэгдсэн зөвлөгөөн нь Төрийн ордны их танхимд, салбар зөвлөгөөнүүд нь МУБИС, МУИС, Багшийн хөгжлийн ордон зэрэг газруудад тус тус болно.

Лавлах утас:  75779498.


УИХ-ын чуулганы 2018 оны 01-р сарын 24,25-ны Пүрэв гаригийн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 25-ны Пүрэв гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дэд хорооны даргыг сонгох тухай /Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны/;
  • Ажлын хэсэг өөрчлөн байгуулах тухай /Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн/.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 25, 26-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж “Цахим мөнгө, блокчэйн технологийн талаар төрөөс баримтлах бодлого, цаашид цахим мөнгө, блокчэйн технологийг хөгжүүлэх бол хэрхэн дэмжиж, хамтран ажиллах, татварын болон хяналтын ямар тогтолцоог нэвтрүүлэх” талаар тавьсан асуулгын хариуг сонсох.
Advertisements

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: