МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

  • Монголын Интернэт 22 нас хүрлээ

  • 2018.01.17. Coffee Bene. Жуулчны гудамжин дахь шинэ салбарын Grand opening

  • Ойрын үед болох үйл явдлын мэдээллийг ирүүлнэ үү

    Та бүхэн өнөөдөр, маргааш, нөгөөдөр болон ойрын үед болох үйл явдлын мэдээллийг osuren2002@yahoo.com хаягаар илгээх буюу mongold.mn хуудсанд бичиж үлдээнэ үү.

  • Мongold.mn

  • Nomads сүлжээ ресторан. Шинэ жилийн баярын цэс

  • Хөрөнгийн зах зээлд мэдээллийн технологийн чиглэлээр гарч байгаа анхны хувьцаа

  • “Зурагтай цамц”

  • Харилцах хаяг

  • Удирдлага

2018.01.24. Лхагва

УИХ-ын чуулганы 2018 оны 01-р сарын 24-ны Лхагва гаригийн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагаатай танилцана;
  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагаас Монголын Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцана;
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн: Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймаг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотод 2018 оны 01 –р сарын 18–25 -ны өдрүүдэд болно. Зөвлөгөөнд Улаанбаатар хотын 9 дүүрэг болон Төв аймгийн багш, удирдах ажилтнууд оролцох ба дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана. Нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдах ба нэгдсэн зөвлөгөөн нь Төрийн ордны их танхимд, салбар зөвлөгөөнүүд нь МУБИС, МУИС, Багшийн хөгжлийн ордон зэрэг газруудад тус тус болно.

Лавлах утас:  75779498.


Advertisements

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: