МОНГОЛД

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

1246.11.03-11. Монголын их хаан Гүюг энэ өдрүүдэд намрын ордон бүхий газраа монгол бичгээр үйлдэж дараа нь перс хэлэнд хөрвүүлэн Ромын папад илгээсэн төрийн бичиг

Posted by Бид on 1246

“Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг. Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Караль хэмээх газар хурилдай хийж ахуйд танай элч томилон гуйчилбай! Гуйчиллыг чинь илчээс чинь сонсвой! Тар нар хэрвээ өөрийн хэлсэн үгэндээ суух болбоос шашны их хаан чи биеэр ирж, бидэн лүгээ учрах хэрэгтэй. Бид нар та нарт засагт дурдсан зарлиг бүхнийг сонсогосугай. Бас надад сайн ёсыг хүлээлгэх нь сайн явдал хэмээн та нарт хэлэв.

Та нар элч томилон ийн гуйчлуулсан нь сэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгохгүй байна. Бас та нар элч томилж “Та нар бүх мажар ба христосын мөргөлтний орныг эзлэв” хэмээн надад хэлэв. Эдгээр үгийг чинь бид үл ойлгоно. Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэр хоёр орныг тэнгэрийн бошгыг дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг үл дагав. Чиний өгүүлж буй тэдгээр хүмүүс их чуулган чуулж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийн алсан. Тиймээс мөнх тэнгэрийн хүчин дор тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошго ба түүний хүчээр аварсан болой. Түүнээс энгийн ард иргэдийг хэрхэн барьж хорих билээ. Чи өгүүлсэн биш үү. “Би бол христосын мөргөлтөн. Би дээд тэнгэрийг хайрламой. Би нүглийг жигшинэ” гэж. Гэтэл дээд тэнгэр чинь ял нүгэл хийсэн атал бас энэрэх сэтгэлийг өвөрлөмой хэмээснийг чи мэдэх үү. чи ийм үгийг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних билээ. Наран мандах орноос наран жаргах орон хүртлэх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин намайг ивээмой. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үлдэж үл болно. Одоо та нар “Бид болбоос таны харъяат албат, аливаа эд хөрөнгийг дуртай өргөмүй” хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чи харъяат ван нараа дагуулан, нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбоос бид сая та нарыг нэр дагажээ хэмээн үзмой. Та нар хэрэв тэнгэрийн бошгыг үл даган, зарлигийг эсэргүүцвээс даруй дасан болмуй. Тэнгэрийн дурдсан аливаа зарлигийг та нар эрхбиш ухаартугай. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой…”

Advertisements

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s