МОНГОЛД: Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ….

Үйл явдлын мэдээлэл, зар, танилцуулга, хөтөлбөр, сурталчилгаа

Шалгаруулалт, Уралдаан. Сугалаа. Хонжвор

2017.11.06. Transparency Award 2017-д нэр дэвшүүлж байна


2017.11.22-12.08. Шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах “Залуучуудын оролцоо хотын хөгжилд” уралдаан


Номадс. Шинэ жилийн баярын үйлчилгээ


2017.11.17 – 12.03. World Watch and Jewellery Fair 2018


2017.11.15 – 12.05. “Монголын уул уурхай” гэрэл зургийн уралдаан


2017.11.01-12.01. Сэтгүүлзүйн салбарын 2017 оны шилдгүүдийг шалгаруулалт

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН 2017 ОНЫ ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ

ЗОРИЛГО: Салбарын оны шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, мэргэжлийн сэтгүүлзүйн үнэлэмжийг тодорхойлоход оршино.

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: Монголын үндэсний сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын 2017 оны шилдгүүдийг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багцаар дараахи номинациар шалгаруулна. Үүнд:

1. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

Монгол Улсын 2017 оны “Шилдгийн шилдэг сэтгүүлч” – 1

2017 оны хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер – 1

2017 оны сэтгүүлзүйн шилдэг судлаач – 1

2017 оны сонины шилдэг сэтгүүлч – 1

2017 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1

2017 оны радиогийн шилдэг сэтгүүлч – 1

2017 оны телевизийн шилдэг сэтгүүлч – 1

2017 оны мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч -1

2017 оны орон нутгийн шилдэг сэтгүүлч – 1

2017 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч – 1

2. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА:

Монгол Улсын 2017 оны “Хэвлэл мэдээллийн шилдгийн шилдэг байгууллага” – 1

2017 оны шилдэг сонин – 1

2017 оны шилдэг сэтгүүл – 1

2017 оны шилдэг радио – 1

2017 оны шилдэг телевиз – 1

2017 оны шилдэг мэдээллийн сайт – 1

2017 оны орон нутгийн шилдэг телевиз – 1

2017 оны орон нутгийн шилдэг сонин – 1

НЭР ДЭВШҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Нэр дэвшиж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.

Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ. Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.

Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.

Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ.

Нэр дэвшсэн бүтээлийг тусгай комисс шалгаруулна.

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис. 503 тоот.

Утас: 11-330948, 99591196, 99736725.

И-Мэйл: mseonline@yahoo.com   НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

Шагналыг МСНЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээн дээр 2017.12.08-нд гардуулна.


2017.12.01 хүртэл. “Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн оролцоо» сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан


2017.11.01 – 12.20. “Криптовалют, түүний арилжаа, дэлхийн хандлага, хэрэглээ” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан


2017.11.08 хүртэл “Хотын соёл” эрдэм шинжилгээний илтгэл ба эсээ бичлэгийн уралдааны материалыг хүлээн авч байна


2017.11.09-12. “Мир Ном”-ын дэлгүүрийн  бүх ном 18%-81%  хүртэл хямдарна

НОМЫН СУПЕР ХЯМДРАЛ – 2017 🚩
#Хэзээ: 2017 оны 11-р сарын 09,10,11,12 өдрүүдэд
#Хаяг: Гранд плаза, 5-р давхар, “Мир Ном”-ын дэлгүүр
Хямдралын дэлгэрэнгүйг:
https://www.facebook.com/events/123793791644031 үзнэ үү!
#share #like #comment


2017.11.11-12. Ерөөлч магтаалчдын уралдаан

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, “Монголын Ерөөлч, Магтаалчдын төв” хамтран 10 гаруй жил тасарсан “Ерөөлч, магтаалчдын улсын YII уралдаан”-ыг 2017 оны 11 дүгээр сарын 11,12-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧДЫН УЛСЫН VII УРАЛДААНЫ УДИРДАМЖ:

Нэг. Уралдааны зорилго

Монгол улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл-ерөөл, магтаалыг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ уламжлуулах, ерөөлч, магтаалчдыг тодруулан алдаршуулах сурталчлахад оршино.

Хоёр. Уралдааны бэлтгэл, зохион байгуулалт

Аймаг, нийслэл, дүргийн Боловсрол, соёл, урлагийн газар тус бүр нэг ерөөлч, нэг магтаалч (нийт 60 хүн)-ийг орон нутгийн хэмжээнд шалгаруулж улсын уралдаанд оролцуулах ажлыг хариуцна. Оролцогчдын насны доод хязгаар 18 байна.

Уралдаанд орон нутгаас оролцох ерөөлч, магтаалчдын мэдүүлгийг дараах асуулгын дагуу бөглөж, 2017 оны 11-р сарын 05-ны өдрөөс өмнө “Монголын ерөөлч, магтаалчдын төв”-ийн дараах шуудангийн хаягаар ирүүлнэ:

Улаанбаатар 51, шуудангийн хайрцаг 639, цахим хаяг: kirishimatsbbs2@yahoo.co.jp

Холбоо барих утас: 99139299, 99092688, факс: 463-752.

Мэдүүлэгт:

1. Ерөөлч, магтаалчийн овог, эцгийн болон өөрийн нэр;

2. Харъяа аймаг сум, баг дүүрэг, хорооны нэр;

3. Нас, хүйс;

4. Эрхэлдэг ажил;

5. Уралдаанд оролцох төрөл;

6. Ерөөл, магтаалыг ямар байдал, сургалтаар сурсан, төв, орон нутагт энэ чиглэлээр хэрхэн ажиллаж, сурталчилж байгаа талаарх товч мэдээлэл;

7. Өөрийн утасны дугаар;

Ерөөлч, магтаалчид үндэсний хувцас, угсаатны хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэвсэг, иргэний үнэмлэхтэй байна.

Гурав. Хугацаа, шалгаруулалт;

Улсын уралдааныг 2017 оны 11-р сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Уралдаанд оролцогч ерөөлчид:

1. Өөрийн сонгосон уламжлалт болон орчин үеийн ерөөлийн аль нэгийг ерөөнө.

2. Сугалаагаар авсан сэдвээр бэлэн цэцэлж ерөөнө.

Уралдаанд оролцогч магтаалчид:

1. Уламжлалт болон орчин үеийн магтаалын аль нэгийг өөрөө сонгож аман аялгуугаар эсвэл хөгжимтэй хамсран аялгуулан магтана.

2. Сугалаагаар авсан сэдвээр бэлэн цэцэлж магтана.

Дөрөв. Санхүүжилт, шагнал урамшуулал:

1. Уралдаанд оролцох, ерөөлч, магтаалчдын Улаанбаатар хотод ирэх, буцах унааны зардлыг аймаг, нийслэл, дүүрэг, Улаанбаатар хотод байрлах буудал, хоолны зардлыг БСШУСЯам хариуцна.

2. Уралдааны шүүгчдийн шийдвэрээр оролцогчдын ур чадвар, авъаяс билгийг харгалзан 4 ерөөлч, 4 магтаалчийг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль, тусгай шагнал олгоно.

3. Уралдааны үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ба шалгарсан бүтээл, авъяастны тоглолтыг Соёлын өвийн улсын бүртгэл, мэдээллийн сан, радио, телевизийн сан хөмрөгт баримтжуулан хадгална.

Жич: Ерөөлч, магтаалч хүүхдийн уралдааныг тусад нь зохион байгуулах болно.


2017.11.15 хүртэл. Гэрэл зургийн урлангаар хангах уралдааны сонгон шалгаруулалт


2017.11.15 хүртэл. “Би аюулгүй орчинд суралцах эрхтэй” эсээ бичлэгийн уралдаан

ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ️ (11 САРЫН 19) ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ БАТЛАГДСАН ӨДРИЙГ( 11️ САРЫН 20) УГТАН “БИ АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРАЛЦАХ ЭРХТЭЙ” #эсээ_бичлэгийн_уралдаан ЗАРЛАЖ БАЙНА~! ✒️🗞️


2017.11.30 хүртэл. БОАЖЯ-ны 30-н жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн

Бид Таныг салбарын түүхэн замналын ховор зургууд, байгалийн унаган төрх, аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэнт газрууд, хүрээлэн буй орчин, ногоон амьдралын хэв маяг гэсэн сэдвүүдийн хүрээнд өөрийн авсан сонирхолтой гэрэл зургийг илгээн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны 30 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

ИРҮҮЛСЭН БҮТЭЭЛЭЭС ШИЛДЭГ 2 ЗУРГИЙГ ШАЛГАРУУЛАХ БА
ГАЙХАЛТАЙ СЮРПРИЗ ХҮЛЭЭЖ БАЙНА.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Гэрэл зургийн үзэсгэлэнд оролцогч 2 хүртэл зураг илгээж болно.
2. Үзэсгэлэнд оролцох маягтын хамт зөвхөн дижитал хэлбэрээр met30years@gmail.com
хаягаар бүтээлээ ирүүлнэ.
3. Зураг бүр нь зохиогчийн нэр, бүтээлийн нэр, зургийг авсан огноо, байршил, тайлбар /100 хүртэл үгтэй/ зэрэг мэдээлэлтэй байна.
4. Гэрэл зураг нь JPEG форматтай байна.
5. Оролцогчийн зураг өөрийн авсан эх бүтээл байх ба 3 MEGA PIXELS-ээс доошгүй нягтралтай байна.
6. Зураг нь өнгөт, хар/цагаан байж болно.

ЗУРАГ ИЛГЭЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА: 2017 оны 11 дугаар сарын 30

Маягтыг https://drive.google.com/drive/folders/1sg9wi004uOCUqAs2Z1h_fJsTEYGfxMQJ?usp=sharing татаж авна уу.

ЖИЧ: ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АСУУДАЛ ҮҮССЭН ТОХИОЛДОЛД ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ТАЛ ХАРИУЦАХГҮЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.

id-29309

Advertisements

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s