2020.08. Буйр нуур

Энэ бол дорнод Монголын цэнгэг уст Буйр нуур ↓

Буйр бол манай орны тав дахь том нуур юм байна. Уртаашаа 40 орчим км, өргөөшөө хориод километр. 1960-аад он хүртэл Буйр нуур бүхэлдээ БНМАУ-ын нутагт байсан боловч хэд хэдэн удаагийн хилийн зохицуулалтаар хойт хэсэг нь хятадын талд шилжсэн ажээ. Гэхдээ тодорхой баримт мэдээлэл олсонгүй. Ингээд нуурын нийт талбайн 10 орчим хувь (сансрын зураг дээр арай бага харагдана) нь БНХАУ-д ногдож манай хоёр улс 30-аад км усаар хиллэдэг болжээ. Нуурын хамгийн гүнзгий цэг нь 11 метр. Өвөл хөлддөг. Буйр нуурт Халхын гол цутгадаг бол нуураас гардаг Оршуун гол хятадын нутагт байдаг ↓

Буйрыг Хөвсгөл нуур шиг далай гэж нэрлэдэггүй ч торгон элс, дун хясаа, ар араасаа жирэлзэн довтлох зөөлөн давалгаа, эрэг орчмын гүехэн бөгөөд тэгшхэн ероол, бүлээхэн ус нь их далайн амралтын тав тухаар өчүүхэн ч дутаахгүй ↓

Буйр нуурт дөхөж очоод эрэг дагуу хэсэг явсны дараа угтах хаалга, танилцуулга, байгаль орчноо хамгаалж барихыг сануулсан самбарууд гарч ирнэ ↓

Мэдээж хогны асуудал хаана ч чухал. “Байгальд хэзээ ч хогны машин очихгүй” гэжээ ↓

Хол ойрын аялагчид заавал жуулчны бааз энэ тэр гэхгүйгээр дуртай газраа майхангаа хатгаад тухалж болно ↓

Нуурын ус эргээс лав 100 метр явахад цээжээр татахаар гүехэн учраас аюулгүй. Гэхдээ цаашаа яваад мэдээж дэмий ↓

Хэрвээ гэр байшинд тухлая, үйлчлүүлье гэвэл амралтын газар, жуулчны бааз олноор байгуулагджээ. Бас “бид нутгийн иргэд” гэсэн хүмүүс ганц хоёр гуравхан гэр бариад, нэг нь бүр шилэн байшин босгоод тосч байлаа. Бид замд тааралдсан нэр хаягтай газруудын байршлыг тэмдэглэж газрын зурагт буулгав. Харин нуурын цаад буюу зүүн хойт эргээр яваагүй учраас тэндхийн баазуудыг орхижээ ↓

Бидэнд тааралдсан хамгийн эхнийх нь “Долоон од” нэртэй аялал жуулчлалын отог юм ↓

Дараачийн том, жижиг жуулчны бааз, амралтын газрын самбарууд ↓

Буйрын жуулчны баазуудын ерөнхий төрх ийм юм. Голдуу гэрүүд бөгөөд илүү дутуу юмгүй ↓

Эдгээрээс хамгийн том бөгөөд тансаг нь “Алтай констракшн”-ы эзэмшдэг “Буйр нуур ресорт” (Интернэтэд Buir Lake complex resort нэрээр байна) ↓

Их далайн эрэг шиг битүү элстэй хамгийн сайхан хэсэгт байгуулжээ ↓

Энд долоо, наймдугаар сарын туршид амрагчдаар дүүрэн байжээ ↓

Улаанбаатар Буйр нуур хүртэл мянгаад километр зайтай. Иймд зарим нь нисдэг тэрэг хөлөглөж ирээд амарч байна ↓

“Буйрын толио” хэмээх амралтын газар ба түүний орчныг харуулсан хэдэн зураг ↓

Зөвхөн зурган дээр хардаг байсан далайн эргээс дутах юмгүй ↓

Нуурын өмнөд талын эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх нь үдшийн наранд ер бусын үзэсгэлэнтэй ↓

Буйрын толион дээр жаргах наран хэзээ ч мартагдахгүй ↓

Цааш явбал нуурын зүүн үзүүрт (газрын зураг дээр харна уу) Буйрын загасны аж ахуйгаас үлдсэн хэдэн байшин, гэртэй айлууд үзэгдэнэ ↓

Дахиад цаахантаа хилийн застав, харуулын цамхаг

Буйр нуурт ирсэн хүн бүр эндээс хөдлөн Ялалт багаар дайрч Их Бурхант, дараа нь Халх голыг зорьдог. Зүг чигийг газрын зургаараа дахин харуулья. 

(Mongold.mn)